Топ хэрэглэгч

Old login form
Энэ сайт аль хэдийн 11 , нэмэгдсэн 24 байна 2 .
Монголын үзэсгэлэнт охидууд
Одод харвах тоолонд (Радио драма - Бундын тамга)
Би эрка
www.Lessons.Do.aM
Нүүр хуудас » Файлы » Компьютерийн хичээл
Устахгүй байгаа програмыг устгах
  • Нэмсэн: eba
  • Өдөр: 2025-01-31, 2:52 AM
  • сэтгэгдэл: 0
  • Уншсан: 683
;Мэдээний зураг «Устахгүй байгаа програмыг устгах»
Устахгүй байгаа програмыг устгах
ASC нь бага ачаалалдаг ба дизайн нь ч тун энгийн, дэлгэц дүүрэхгүй уусалтыг нь хүссэнээрээ тохируулж болдог. Хар хөх болон цагаан хөх гэсэн 2 өнгөний сонголттой байдаг.


Эхлүүлэхдээ ганцхан Care товчыг дарахад хангалттай.

Ингэснээр 2 үе шаттай windows-н алдааг илрүүлэн засдаг.
 ASC-г ажиллаж байх үед нь вэб хөтөчөө хааж, тоглоом тоглохгүй, ер нь өөр зүйл хийхгүй байвал алдааг хурдан илрүүлдэг засдаг. Эхний удаа ажиллуулахад таны pc-нд байгаа алдаанаас хамаарч цаг их зарцуулж болзошгүй ч байнга хэрэглээд байвал 1-3 минутанд засаж дуусдаг болно.
Зураг -1 Эхний засах горим



Maintain Windows - Ерөнхийдөө бол spyware болон trojan virus устгах ба бичигдсэн register зэргийг цэвэрлэдэг.
Зураг 2 - Сүүлийн засах горим


Diagnose system - ерөнхийдөө бол энд таны pc-нд шинээр хийгдсэн, суулгагдсан зүйлсийг цэгцэлдэг ба системд алдаа байгаа эсэхийг цэгцлээд сүүлийн алхамд яг одоо ажиллаж байгаа бүх л зүйлийг харуулдаг ба интернэтээр вирус шалгах боломж олгодог.
Миний дуртай гол шалтгаан бол Utilities хэсэг юм. Доод талын бөөрөнхийг сонгосноор танд эдгээр зүйлс харагдах болно.



1 диск цэвэрлэгч 2 Дискний алдаа шалгагч 3 Файл устгагч 4 Тоглоом хурдлуулагч 5 Интернэт хурдлуулагч 6 Spyware устгагч 7 Диск цэгцлэгч 8 Registr цэгцлэгч 9 Shortcut засагч 10 Ram хянагч.
1 Диск цэвэрлэгч:


Цэвэрлэх дискээ чагтлаад next дарна. Тэгээд хэсэг хугацааны дараа хогны саванд устгах уу? Шууд устгах уу? гэдгээ сонгоод delete дарна. History гэх мэт.г цэвэрлэдэг. Windows.н dick cleaner-тэй ижил.

2 Disc Doctor:


Алдааг шалгадаг. Next сонголтоор мөн хийгддэг. Хүнд гэмтээгүй үед энэ алдаа засагч нь сайн засдаг.

3 File shredder: 


file юмуу folder устахгүй байгаа бол энэ танд хэрэгтэй. Устахгүй байгаа файлыг устгадаг. Файл устгах, хавтас устгах г.м сонголттой.


4 Game Booster энэ нь тоглоомд дуртай залуусын заавал суулгах хэрэгсэл юм. Зурган дээр дарснаар хамгийн сүүлийн хувилбар татагдах болно. Switch to game mode дээр дарснаар шаардлагагүй бүх exe, service-г зогсоож тоглоом тоглоход гацах хувийг маш сайн бууруулдаг.

5 Үүнийг би сайн ашиглаж байгаагүй.

6 Security 360 Энэ  бол бяцхан бяцхан virus нь эсрэг програм гэж хэлж болохоор програм. Ачаалал өгөхгүй мөн ямар ч вирусны эсрэг про.той зохицон ажиллана. Нэг удаа вирусны эсрэг програм хайж олоогүй вирусыг энэ програм олсон байсан.

7 Smart defrag


энэ нь мөн windows үйлдлийн системийн disk defragmenter -тэй ижил үүрэгтэй.
xp-тэй байхад бараг адилхан санагддаг байсан. одоо хэрэглэж байгаа windows 7-д хувь тоо, багтаамж зэрэг нь харагддаггүй болохоор энэ нь илүү санагддаг. Бас энэ 3 төрлөөр цэгцэлдэг. Defrag only гэсэн дээр дараад цэгцлэх төрлөө сонгоорой.

8 registry defrag



windows нөөцөлсөн хэрэггүй файлыг болон бичигдсэн түүхийг устгадаг.

9 shortcut fixer энэ нь устсан файлын болон алдаатай shortgut-г олон устгах эсвэл засах боломж олгодог.

10 Smart ram



Таны ram-г хурдлуулах, хадгалагдсан зүйлийг устгаж хурдлуулах үүрэгтэй. Танд сул зайг харуулах тул ямар програм ямар хэмжээ шаардаж байгааг хараад цаашид ашиглах програмын хослолоо сонгоход тун хэрэгтэй.

Дараагийн хэсэг бол Secuirity



Энэ хэсэг бол системийн файл, таниулагч нөөцлөн авах шалгах үүрэгтэй. Та тухтай танилцаарай.

Дараагийн хэсэг бол Admin tools



Autoshut down


Энд та pc-гээ унтраах эсвэл Restart хийх хугацааг сонгож болно.

Cloned files finder


Энэ бол давхар хуулагдсан буюу яг ижил байгаа файлыг олдог.
Санамсаргүй давхар хуулагдсан зүйлээ хайхад хоёр байршил нь гардаг учраас нэгийг нь устгаснаар таны дискэнд сул зай нэмэгдэх болно.

Cntext menu manager


new болон send to дээр байх цэсийг харуулдаг. Үүнээс та өөрт хэрэггүйг сонгож устгаарай. Цэгцтэй харагдах ба хурд ч нэмэгдэх болно.

Disk explorer



Та өөрийн дискэнд хамгийн их хэмжээтэй зүйл юу байгааг мэдэх үү? мөн хичнээн дуу, зураг байгааг? Үүгээр та хялбархан мэдэж болно. Тэгээд хэрэггүй зүйлээ устгаарай.

Iobit uninstaller бол файлыг устгах зориулалттай. Гэхдээ энэ нь одоогоор your uninstaller-г арай гүйцээгүй тул энэ програм-г хэрэглээрэй.

Startup manager


энэ бол таны pc асахад хамгийн түрүүнд ямар програм ажилдаг гэдгийг харуулдаг юм. Олон байх тусам удаан уншина гэсэн үг. Иймээс онц хэрэггүйг нь устгаарай.
Эцэст нь хэлэхэд энэ бүхэн нэг програмд багтаж байгаа. Мөн бүгд үнэгүй.

Мэдээний нэр «Устахгүй байгаа програмыг устгах» ангилал «Компьютерийн хичээл» сэтгэгдэл бичэх ээ мартваа.
бусад мэдээнүүд
Гарчиг «Устахгүй байгаа програмыг устгах» одоогоор сэтгэгдэл байхгүй байна!
бүртгүүлэвэл та бүр их давуу эрх эдлэнэ
[ бүртгүүлэх | Вход ]